Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британи, АНУ Сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

Их Британийн сансар судлалын байгууллага болон АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Сарыг эзэмших гол зарчмуудыг тодорхойлсон “Артемидийн хэлэлцээрт” гарын үсэг зуржээ.

“Гэрээнд гарын үсэг зурсан нь бид сансар огторгуйд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх бодолтой байгааг илтгэнэ. АНУ-тай сансрын салбарт харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Энэхүү сэтгэл хөдөлгөм алхам нь Их Британийн компаниуд, эрдэмтдэд NASA-гийн Сар ба Ангараг руу аялах төслийн нэг хэсэг болох шинэ боломжийг нээж өгч байна” гэж Их Британийн сансрын агентлагийн тэргүүн Грэм Тернок мэдэгдсэн байна. Тус гэрээг энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулж буй Олон улсын сансар судлалын конгрессын хүрээнд байгуулжээ. Их Британи Сарны тойрог замд “Gateway” станц байгуулахад оролцох бөгөөд тус улсын Засгийн газар 16 сая фунт стерлингийг /20.7 сая ам.доллар/ хэдийнээ хуваарилжээ.

Ангилсан хаягдлыг амралтын өдрүүдээр өөрсдийн машинаар очиж авдаг
Ангилсан хаягдлыг амралтын өдрүүдээр өөрсдийн машинаар очиж авдаг
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав