Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засварын ажил хоцрогдсон ч орон сууц, ААН-үүдийн халаалтыг бүрэн өгсөн гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өнөөдрийн байдлаар орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтыг бүрэн өгсөн байна. Энэ жил нийслэлийн хэмжээнд дулаан хангамжийн чиглэлээр 18 байршилд 25.1 километр шугам сүлжээний ажил хийжээ. Үүнтэй холбоотой нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацааны хувьд багахан хоцрогдолтой байсныг УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандорж хэлсэн юм.

Хуваарийн дагуу есдүгээр сарын 15-аас сургууль, цэцэрлэгийн халаалтыг өгсөн бол аравдугаар сарын 1-ээс албан байгууллагуудын халаалтыг өгсөн байх ёстой. Гэвч аравдугаар сар дундаа орсон байхад хотын төвийн бүс халаалтгүй, шугам сүлжээний ажил дуусаагүй байсныг бид өмнө нь сурвалжилсан билээ.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томиллоо
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томиллоо
 
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.