Өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж болон бусад шаардлагатай гэсэн нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандоржоос тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд дулаан хангамжийн чиглэлээр 18 байршилд 25.1 км шугам сүлжээ хийсэн. Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацааны хувьд багахан хоцрогдолтой байсан хэдий ч өнөөдрийн байдлаар орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтыг бүрэн өгсөн. Мөн 2024-2025 оны өвлийн эрчим хүчний тасралтгүй байдлыг хангах хүрээнд Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг энэ сард төвийн эрчим хүчний системд холбох бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 6100 тонн давс, 4405 тонн бодис нөөцөлсөн. Мөн нийт долоон дүүргийн 43 агуулахад 82,500 тонн сайжруулсан шахмал түлшийг бэлтгэж, гурван маршрутаар 27 аж ахуйн нэгж байгууллага түгээлт хийж байгаа бөгөөд шахмал түлш борлуулах 545 цэг ажиллаж байгаа юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цасан шуургатай
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цасан шуургатай
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!