Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын “дуунаас хурдан“ пуужин байнаасаа 15 см зөрсөн байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 31 секунд

АНУ-ын армийн нарийн бичгийн дарга Райан МакКартни АНУ-ын армийн холбооны бага хурал дээр Пентагоны дуунаас хурдан пуужин байнаасаа 15 см орчим зөрсөн тухай ярьжээ.

Тэрбээр өчигдөр болсон бага хурал дээр “Дуунаас хурдан пуужин зорьсон байнаасаа ердөө 15 см зөрсөн” хэмээн хэлсэн байна. МакКартни энэ жил арми, тэнгисийн цэргийн хамтран зохион байгуулсан пуужингийн туршилтын үр дүнг танилцуулж буй. Пуужинг гуравдугаар сарын 19-нд Хавайн Кауайд байрлах Номхон далайн туршилтын талбайгаас хөөргөн туршсан байна.

"Дуунаас хурдан" хэмээн нэрлэж буй энэ төрлийн пуужингууд нь дууны хурднаас хэд дахин хурдан нисдэгээс гадна өндөр, азимутын хооронд маневр хийх чадвартай тул тэр бүр радарт баригддаггүй давуу талтай. АНУ-ын арми пуужин хөөргөх төвүүдийн багтаамжийг сайжруулахын хажуугаар 2023 он гэхэд цэргүүдэд баттерей хэмжээтэй дуунаас хурдан зэвсэг тараах зорилго тавин ажиллаж байгаа юм.

Мөн ОХУ Зиркон дуунаас хурдан пуужингийнхаа туршилтыг амжилттай хийсэн бөгөөд тэр нь Баренцын тэнгист байгаа оносон талаараа мэдээлсэн. Мөн БНХАУ ч гэсэн өөрсдийн гэсэн дуунаас хурдан пуужин бүтээн, амжилттай туршиж байгаа аж.

Карабахын асуудлаарх хэлэлцээрээ дагаж мөрдөхийг уриаллаа
Карабахын асуудлаарх хэлэлцээрээ дагаж мөрдөхийг уриаллаа
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.