Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Карабахын асуудлаарх хэлэлцээрээ дагаж мөрдөхийг уриаллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Уулын Карабахын асуудлаар Москва хотод хүрсэн хэлэлцээрээр хүлээсэн үүргүүдээ бүрэн биелүүлэхийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Армени, Азербайжаны Батлан хамгаалахын сайд Давид Тоноян, Закир Гасанов нарт уриалжээ. Тэрбээр хоёр улсын батлан хамгаалахын сайдуудтай утсаар ярьжээ. 

Армени, Азербайжаны эрх баригчид Оросын санаачилгаар Москва хотод зөвлөлдөх уулзалт хийсний дүнд талууд 10 дугаар сарын 10-нд хүмүүнлэгийн зорилгоор Уулын Карабахт гал зогсоох талаар тохиролцоонд хүрсэн юм.

Түүнчлэн ЕАБХАБ-ын Минскийн бүлгийг хамтран даргалагч орнуудын зуучлалтайгаар Уулын Карабах дахь нөхцөл байдлыг энхийн замаар даруй зохицуулахын тулд яриа хэлэлцээг бодитоор эхлүүлэхээр тохиролцжээ. Яриа хэлэлцээний явцын хэлбэрийг өөрчлөхгүй гэдгээ талууд мэдэгдсэн юм

Шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сараас тэглэнэ
Шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сараас тэглэнэ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.