Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сараас тэглэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Ирэх сарын 1-нээс нийслэл, орон нутгийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэв. Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 117 мянга айл, орон нутгийн 72 мянган өрх тус тус хамрагдах аж.

Энэ жил нийт 189 мянган өрхийг хамруулж, 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Цахилгааны хөнгөлөлт ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ. Гэхдээ хөнгөлөлтөд цахилгаан, эрчим хүчний өр төлбөргүй, цахилгааны аюулгүй байдлыг хангасан, өдөр шөнийн буюу хоёр фазын тоолууртай айл өрхүүд хамрагдах юм.

Танилц: Өнөөдөр засгийн газраас гаргасан шийдвэрүүд
Танилц: Өнөөдөр засгийн газраас гаргасан шийдвэрүүд
 
МСБХ: Дэвон Скоттыг 2026 оны нэгдүгээр сар хүртэл  холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээнд оролцох эрхийг хасаж, 2 сая төгрөгөөр ТОРГОЛОО