Зорилтот бүлгийг орон сууцжуулахад Германы туршлагыг судална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Хэльмут Кулитцтай уулзлаа. Энэ үеэр хэд хэдэн чухал асуудал ярилцсаны нэг нь орон сууцны төсөл байв. Тодруулбал, ХБНГУ-ын Шпарк банк Монголбанктай хамтран санхүүгийн ажилчдыг чадавхжуулах төслийг хэрэгжүүлсэн. Энэ ажлыг цааш үргэлжлүүлж, орон сууцны санхүүжилтийг системийг сайжруулахад анхаарч, төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.

Герман улс 1990 оны үеэс зорилтод бүлгийнхэнд чиглэсэн орон сууцны зээлийг гаргаж, олон айл өрх хямд орон сууцанд орсон байдаг. Энэ туршлагаасаа хуваалцахад бэлэн байгааг илэрхийлсэн байна. Үүнээс гадна,

  • Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарч байна. ХБНГУ-ын хөдөлмөрийн зах зээлд баримталдаг бодлого, стандарт олон улсад сайн жишиг болдог. Бид ур чадвартай сайн мэргэжилтнийг бэлтгэхэд Германаас суралцаж, нутагшуулах хэрэгтэй байгаа юм.
  • Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мэргэжлийн сургалтын төв 10,000 гаруй иргэнийг хамруулж, чадамжийн гэрчилгээ олгож байна. Эдгээр сургалтын төв нь Боловсролын яамны харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа ч ГБХНХЯ-наас бодлого чиглэлийг боловсруулдаг. Хөдөлмөрийн зах зээлд чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаардаг байхаар ажиллаж байна.
  • Хүн амын идэвхтэй насжилтыг дэмжих талаар ярилцлаа. Ахмадын идэвхтэй амьдралыг дэмжих мөн тэдний асаргаа, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал байна.
  • Манай улсад 385,305 ахмад байгаагийн 37,686 нь асаргааны тэтгэмжид хамрагдаж байна. Ахмад настад хүрэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэхэд ХБНГУ-ын туршлага бидэнд мөн хэрэгтэй байгаа юм.

АН:  Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хуралдааныг хаалттай явуулах нь ардчилал, шударга ёсонд харшилж байна
АН: Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хуралдааныг хаалттай явуулах нь ардчилал, шударга ёсонд харшилж байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!