Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөөврийн хайрцгаар санал авч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Орон нутгийн сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр буюу өнөөдөр (2020.10.14) улс даяар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа зохион байгуулж байна.

Сонгуулийн тухай хуульд “Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй; Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа; захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан; байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон; санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал гэсэн сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах" тухай тусгасан.

Энэ дагуу өөрийн биеэр хүрэлцэн ирж, санал өгөх боломжгүй иргэдийн саналыг өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд авч байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр хүртэл задлахыг хориглох бөгөөд маргааш 07.00 цагт орон даяар сонгуулийн санал авч эхэлмэгц зөөврийн хайрцгийг ажиглагч нар танилцуулан задалж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулна

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн нас баржээ
Зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн нас баржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.