А.Отгонбаатарыг өндөг шидэж, бусдын биед халдсан гэж үзэн зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

Өнгөрсөн есдүгээр сарын 16-ны өдөр Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийх үеэр "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар эсэргүүцэл илэрхийлж, өндөг шидсэн үйлдэл гаргасан байдаг.

Энэ үеэр Боловсролын сайдын зөвлөх Т.Отгонбаатар түүнтэй гар зөрүүлж, улмаар цагдаагийн байгууллага хэрэгт холбогдогчдоос мэдүүлэг авч эхэлсэн билээ. Тэгвэл "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатарт цагдаагийн байгууллагаас хэрэгт холбогдогчийн эрх, үүргийн тухай танилцуулжээ. Тодруулбал, А.Отгонбаатар нь "Багш нарын цалинг нэм, 45 хоногийн курст суусан багш нарыг ажлаас нь хал гэж өндөг шидэж танхайрсан, уг үйлдлийг таслан зогсоох гэсэн Т.Отгонбаатарын биед халдсан гэх үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж буй талаар мэдэгдсэн байна.

зурат төсөл, тасалбар таслагч ба бичвэр нарын зураг байж магад

БЗД-ийн зарим хороонд цахилгаан ХЯЗГААРЛАНА
БЗД-ийн зарим хороонд цахилгаан ХЯЗГААРЛАНА
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!