Н.Номтойбаяр: Ураны төсөлд Оюутолгойн хар түүхийг давтахгүй байх гэж итгэж, холбогдох хуулийг батлахыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлээд буй.

Тэгвэл дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Үндэсний Эвслийн дарга Н.Номтойбаяр "Цөмйн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг дэмжиж байна. Гэхдээ хоёр улсын хооронд байгуулагдах гэрээнд анхаарах олон асуудал бий. Бид өмнө нь Оюу толгойн гэрээг баталсантай холбоотойгоор улс төрийн олон асуудлууд өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байгаа. Тиймээс Олон Улсын гэрээ хэлэлцээрийг байгуулахдаа дотоодын эрх ашгийг хамгаалах нь маш чухал байна. Тиймээс Ураны төслийг явуулах ажил нь улсын эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал гэдэг агуулгаар бид дэмжсэн байр сууриа илэрхийлж байгаа юм" гэв.

Зайсангийн хуучин гүүрийг ирэх сарын 8-наас хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
Зайсангийн хуучин гүүрийг ирэх сарын 8-наас хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
 
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дэмжих төвийг байгуулах 24 тэрбум төгрөгийг төсөвт суулгууллаа
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дэмжих төвийг байгуулах 24 тэрбум төгрөгийг төсөвт суулгууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!