НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгаланг Хангарди одонгоор шагналаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан НИТХ-ын дарга А.Баяр захирамж гарган, нийслэл хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүн ардын эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг нийслэлийн дээд "Хангарди" одонгоор шагналаа.

Тодруулбал,

  • Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Жанцангийн Батбаясгалан
  • Удирдлагын аадемийн Удирдахуйн ухааны сургуулийн багш доктор, профессор Ядамын Долгоржав
  • Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч Арилдийн Бямбацэцэг
  • Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн Ерөнхий захирал Магсарын Түвдэндорж
  • Эрүүл хамгаалалтын Шөний эргүүлийн 808 дугаар ангийн захирагч асан, хурандаа Лувсандоржийн Очирхуяг
  • Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахмад ажилтан, дэд хурандаа Пүрэвжавын Энхбаяр
  • Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ажилтан Дашдаваагийн Ганбаатар
  • Геодези усны барилга байгууламж ОНӨААТҮГ-ын засварчин Цэрэнсодномын Түмэнбаяр нарын хүмүүсийг шагнасан байна.
НББХ: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайлан сонсоно
НББХ: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайлан сонсоно
 
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дэмжих төвийг байгуулах 24 тэрбум төгрөгийг төсөвт суулгууллаа
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дэмжих төвийг байгуулах 24 тэрбум төгрөгийг төсөвт суулгууллаа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!