НИТХ-ын ээлжит VII хуралдаан өнөө өглөө 10.00 цагт товлогдсон. Харин НИТХ дахь АН-ын бүлгээс Туулын хурдны замыг зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргасантай холбогдуулан дээрх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, хойшлуулахыг хүсжээ. Улмаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамжийг НИТХ-ын дарга А.Баяр гаргаснаар хурал гацаанд ороод буй.
Тэгвэл ирцээ бүртгүүлсэн төлөөлөгчид НИТХ-ын ээлжит бус хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан даргалж эхлүүллээ. Ээлжит бус хуралдаанд Хотын дарга Х.Нямбаатар нарын төлөөлөгчид оролцож байна.
Сануулахад, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулахаар 30 гаруй төлөөлөгч гарын үсэг зурсан гэх мэдээлэл байгаа юм.