Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн 300 иргэн төрийн дээд одон медаль хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 123 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Сэлэнгэ аймгийн харьяат зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан байна.

Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа энэ сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж, гардуулан өглөө. Нийт 300-гаад иргэн төрийн хишгээ хүртсэн байна. Тодруулбал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 14, Алтан гадас одонгоор 115, Хөдөлмөрийн хүндэт медалиар 73, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Цэргийн хүндэт медалиар хоёр, Атарчдын алдар медалиар найман хүн тус тус шагнууллаа.

АНУ-ын ерөнхийлөгч коронавирусний тээгч байхаа больсон гэж мэдээллээ
АНУ-ын ерөнхийлөгч коронавирусний тээгч байхаа больсон гэж мэдээллээ
 
О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс ТАМХИЙГ татваргүй оруулж ирэх нөхцөлийг хасах ёстой
О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс ТАМХИЙГ татваргүй оруулж ирэх нөхцөлийг хасах ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.