ГССҮТ: Өнгөрсөн хоногт 516 хүн эмнэлгийн тусламж авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар өчигдөр 516 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Тэдний 306 нь насанд хүрсэн иргэд бол 210 нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн ачаалал эрс нэмэгдээгүй байгаа бөгөөд халтиргаа гулгаатай үед ачаалал эрс нэмэгддэг болохыг эмнэлгийн зүгээс мэдээллээ.

Мөн тус эмнэлэгт осол гэмтлийн дийлэнх нь уналтын шалтгаан эзэлж байгаа бол дараа нь зам тээврийн осол, мөн түлэгдэлт их аж. Ялангуяа сурагчдын амралтаар хүүхдийн осол гэмтэл хамгийн их бүртгэгддэг болохыг сэрэмжлүүлсэн.

Одоогоор тус эмнэлэгт 563 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 22 нь эрчимт эмчилгээний тасагт аж. Статистик мэдээллийг харвал, салбар эмнэлэгт үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо эрс бага байна.

бичвэр нарын зураг байж магад

ЦЕГ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 84.315 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн
ЦЕГ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 84.315 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!