Яг одоо СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хөнөөсөн согтуу жолоочид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал үргэлжилж байна.
Шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг энэ сарын 17-нд болж, улмаар шүүх хурлыг өнөөдөр буюу 24-ний өдөр товлосон байдаг. Шүүх хуралд хохирогчийн ээж нь нэг өмгөөлөгчийн хамтаар оролцож байгаа бол шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралд цахимаар оролцож байгаа юм. Харин дөнгөж сая шүүгдэгчийн зүгээс "Шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү" гэх хүсэлтийг гаргалаа. Мөн түүний өмгөөлөгч шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасан тул дээрх хүсэлтүүдийг хэлэлцэж шийдвэрлэхээр шүүх хурал түр завсарлаад байна.
Хэргийг сануулахад, өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, "Монголын радио"-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан байдаг. Осол гаргасан жолооч нь согтолтын түвшин өндөр байсан гэх бөгөөд хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн юм.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!