Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Боловсролын салбарын ажилтан, албан хаагчдад чиглэсэн хуурамч мэдээлэл гарч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Сүүлийн үед сошиал орчинд боловсролын салбарын ажилтан, албан хаагчдад чиглэсэн хуурамч мэдээ, мэдээлэл цацагдаж байгааг Боловсролын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Тодруулбал, өндөр шагналын сантай шилдэг багш шалгаруулах уралдаан, сургалтын болон илтгэл, судалгааны материалыг үнэлж, зарах гэх мэт бусдыг төөрөгдөлд оруулсан эх сурвалж тодорхойгүй мэдээллүүд цацагдаж байгаа нь багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид хохирогч болох үндэслэл болж байна.

Иймд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл /Залилах/-ийн 17.3.1 дэх заалт "Хуурч, эсхүл баримт бичиг, ..., цахим хэрэгсэл, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ... ашиглаж, эзэмшигч, өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан"-д заасан залилах гэмт хэргийн хохирогч болохоос зайлсхийхийг сэрэмжлүүлж байна. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг сайтар нягтлаарай.

“Хүүхдийн төлөө сан“-д 19 тэрбум төгрөгийн орлого цугларчээ
“Хүүхдийн төлөө сан“-д 19 тэрбум төгрөгийн орлого цугларчээ
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.