Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын тос боловсруулах үйлдвэр ОБЕГ-тай хамтран ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсад нефть-химийн аж үйлдвэрийн цоо шинэ салбарын суурь, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт хийх учир олон салбарын хамтын ажиллагаа шаардлагатай. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын үе шат, ашиглалтын үед аюулгүй ажиллагаа чухал учир энэ чиглэлд хамтрах юм. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Мандахгэрэл болон холбогдох мэргэжилтнүүд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн үйл ажиллагаа, төслийн хүрээнд хийж буй ажилтай өчигдөр танилцлаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь аюулгүй ажиллагаагаа бүрэн хангахын тулд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий автомат хяналтын системээс гадна аливаа эрсдэлд бэлэн байх үүднээс гал унтраах ангитай байх юм. Аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй осол гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлд ОБЕГ чиг үүргийнхээ хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хамтран ажиллах боломжтойг тус байгууллагын удирдлага хэллээ. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсад анх байгуулагдаж буй, шинэ салбарын эхлэл учир аюулгүй ажиллагааны хувьд зураг төслийн шатнаас эхлэн хамтран ажиллах шаардлагатайг онцлов. Уулзалтын төгсгөлд, аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байх, хохирол багатай даван туулахад хүний нөөц бэлтгэх, тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн хангамжийн талаар мэргэжлийн заавар зөвлөмж, туслалцаа үзүүлэх зэргийг тусгасан санамж бичиг байгуулахаар хоёр тал тохиролцлоо.

 
Аль аймаг иргэдийнхээ 60 хувьд тахир дутуугийн групп тогтоосон бэ?
Аль аймаг иргэдийнхээ 60 хувьд тахир дутуугийн групп тогтоосон бэ?
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.