Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үнсийг байгалийн нөхөн сэргээлтэд ашиглаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Жилийн дөрвөн улиралд баруун хойд зүгийн салхи зонхилдог манай орны хувьд дулааны цахилгаан станцаас гарч байгаа үнсийг задгай үнсэн санд хаяж, хадгалах нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болсоор байгаа юм.

Тэгвэл Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт бичил уурхайн улмаас ухаж эвдсэн 1 га талбай дахь ам цооногуудыг “Амгалан” дулааны цахилгаан станцаас гарсан 180 м3 үнсээр дүүргэж загвар нөхөн сэргээлт хийжээ.

Энэ ажлыг нийслэлийн Байгаль орчны газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтран баталсан “Дүйцүүлэн хамгааллын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх ажил”-ын төлөвлөгөөний дагуу газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх бүхий “Эм ди юу” ХХК хийж гүйцэтгэсэн байна.

 

Их Британи: Жуулчдын тусгаарлагдах хугацааг бууруулна
Их Британи: Жуулчдын тусгаарлагдах хугацааг бууруулна
 
Х.Нямбаатар: Он солигдох мөчид цахилгааны хязгаарлалт хийхгүй
Х.Нямбаатар: Он солигдох мөчид цахилгааны хязгаарлалт хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.