Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британи: Жуулчдын тусгаарлагдах хугацааг бууруулна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Их Британийн Засгийн газар гадаадын жуулчдын өөрийгөө тусгаарлах хугацааг бууруулах төлөвлөгөөний талаар хэлэлцэж байна гэж тус улсын Тээврийн сайд Грант Шэппс мэдээллээ. Одоогийн байдлаар Их Британи олон орноос ирсэн хүмүүст 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлага тавьж байгаа юм.

“Олон улсын аяллыг сэргээж, бизнесүүдээ дэмжихийн тулд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдтэй хэлэлцсэний дараа бид ажлын хэсэг байгуулж, аялагчдын тусгаарлагдах хугацааг бууруулах дараагийн алхмуудыг хэрэгжүүлж байна” гэж Г.Шэппс мэдээлжээ. “Уг ажлын хэсэг тусгаарлалтын хугацааг бууруулах туршилтын дэглэмийг бусад арга хэмжээнүүдийн хамтаар хэрэгжүүлнэ” гэж тэрбээр нэмж хэлжээ. Г.Шэппс өөрийгөө тусгаарлах хугацааг хэдэн хоног болгох, хэзээнээс хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

 

ЭМЯ: 382 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
ЭМЯ: 382 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.