Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Орон нутгийн сонгууль цаашид холимог тогтолцоогоор явагдах ёстой гэдэгт улс төрийн намууд санал нэгдэж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол Улсын Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд Нийслэл, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн 8-р тойрог буюу Хан-Уул дүүргийн 22-р хороо, ЕБ-ын 32-р сургуулийн байранд саналаа өглөө.

Энэ үеэр тэрбээр "Бид "УИХ-ын түвшинд сонгуулийн шинэчлэлийг сайн хийж чадсан. Харин Орон нутгийн сонгуулийн тогтолцоогоо өөрчилж амжаагүй. ҮХНӨ-ийн хүрээнд сонгууль болохоос нэг жилийн өмнө ямар нэгэн өөрчлөлт хийхгүй гээд заачихсан. Харамсалтай нь бид Орон нутгийн сонгууль болохоос нэг жилийн өмнө буюу өнгөрсөн онд Орон нургийн сонгуулийн дүрмээ өөрчилж чадаагүй. Үр дүнд нь өнөөдөр сонгуулийн мажоритар тогтолцоогоор буюу хуучин дүрмээрээ яг одоо саналаа авч байна. Тиймээс улс төрийн намуудын удирдлагын түвшинд цаашид Орон нутгийн сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрээр явуулдаг болоход ойлголцоод явж байгаа" гэв.

ИТХ-ын сонгуулийн санал хураалтад  залуусын идэвх оролцоо БАГА байна
ИТХ-ын сонгуулийн санал хураалтад залуусын идэвх оролцоо БАГА байна
 
Д.Мөнхбат: Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин шинжилгээ хийлгэх хуулийн заалттай. Харин хугацаа алдаагүй
Д.Мөнхбат: Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин шинжилгээ хийлгэх хуулийн заалттай. Харин хугацаа алдаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.