Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮН-аас нэр дэвшигчдид үнэмлэхээ гардлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ХҮН-аас нэр дэвшигчид өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос энэ сарын 6-нд үнэмлэхээ гардан авлаа.

Тус намаас нийт 27 хүн НИТХ-д нэр дэвшиж буй юм. Үнэмлэх гардуулах үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу НИТХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор улс төрийн нам, эвслүүд болон бие даагчид нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Өнгөрсөн сарын 29-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох Хөдөлмөрийн Үндэсний намын нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоолын үйлчлэлийг түтгэлзүүлсэн. Тиймээс нийслэлийн Сонгуулийн хороо хууль тогтоомжийн дагуу ХҮН-ын нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах боломжгүй болоод байсан юм. Харин энэ сарын 5-нд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг дахин явагдаж, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн анх гаргасан захирамжийг хүчингүй болгосноор ХҮН-ын нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах боломжтой болсон. Сонгуулийн сурталчилгааг энэ сарын 13-ныг дуустал явуулах ёстой. Сонгуулийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллахыг хүсч байна" хэмээв.

Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН, МНН, ХҮН, Дэлхийн Монголчуудын нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ж.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарын бие даагчид нэр дэвшиж байгаа юм.

Зураачийн бийрээр дамжин
Зураачийн бийрээр дамжин "өвөг дээдэс ирэхүй"
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.