Өнгөрсөн парламентаар Баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Хуулийн үндсэн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх заримд тулгуурлах юм. Тэгвэл хамтарсан Засгийн газар уг хуулийг дагалдах тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт гаргасан бөгөөд энэ долоо хоногт хуралдах намрын ээлжит чуулганаар тус сангийн төсвийг хэлэлцэхээр товложээ.
Дашрамд сануулахад, стратегийн ордын жагсаалтыг шинэчлэх ажлын хүрээнд нөөц нь тогтоогдсон 60 гаруй том ордыг стратегийн ач холбогдолтойд тооцох, одоогоор хувийн эзэмшилд байгаа есөн ордын 34 хүртэлх хувийг төр эзэмших хэлэлцээрийг Засгийн газар эхлүүлэхээр болсон билээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!