60 сая дахь мод тарих арга хэмжээг энэ сарын 5-нд зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хандивлагч нарт сурталчлах зорилгоор 2010 оноос жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

Харин энэ намрын хувьд уг өдрийн хүрээнд мод тарьж, арчлан ургуулах арга хэмжээг 9 сарын 24-ний өдрөөс аравдугаар сарын 26-ныг дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын хэмжээнд аравдугаар сарын 5-наас эхлэн доор дурдсан 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулах аж.

Байршил:

1. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн

2. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас.

3. Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”.

4. Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”.

5. Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”.

6. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”.

7. Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам.

8. Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"

9. Богд хаан уул ДЦГ -Уул уурхайн байгууллагууд

10. Тэрбум мод сан

Б. Энхжин

Энэтхэг Монголоос нүүрс импортолж магадгүй
Энэтхэг Монголоос нүүрс импортолж магадгүй
 
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ өнөөдөр эхэлж байна
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ өнөөдөр эхэлж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!