Дуучин, СТА Б.Дэлгэрбаяр ирэх аравдугаар сарын 25-нд хуримаа хийхээр болжээ. Тэрбээр Улсын филармонийн гоцлол дуучин бөгөөд цэрэг, эх орны сэдэвтэй дуунууд гочлон дуулдаг юм. Б.Дэлгэрбаяр 2015 онд “Поклономися” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолтоо үзэгчдэд хүргэж байсан. Мөн "Universe Best Songs" анхдугаар наадамд оролцож, шилдэг оролцогчоор шалгарч байжээ. Түүнчлэн өнгөрсөн жил мөн ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан ИСААК ДУНАЕВСКИЙН нэрэмжит олон улсын дуулаачдын IX дэх уралдааны тэргүүн байрыг эзэлсэн уран бүтээлч билээ.
Түүний гэргий Х.Тунгалагтамир ч мөн Улсын Филармонийн хөгжимчин, СТА цолтой нэгэн юм. Б.Дэлгэрбаярын гэр бүл сошиал орчинд тун идэвхтэй. Учир нь тэд сошиалаар тарж буй хар бараан мэдээний эсрэг багахан ч болов гэрэл гэгээ нэмэхийн тулд өөрсдийнхөө аз жаргалтай байгаа, бусдад амар тайван мэдрэмж төрүүлэх видео бичлэгийг цацдаг хэмээн ярьж байжээ.
С.Марта