Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайжруулсан түлшийг 586 цэгээр түгээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Энэ долоо хоногт сайжруулсан түлш борлуулах цэгийг 586-д хүргэнэ гэж “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.  

Одоогоор сайжруулсан шахмал түлшний 11 шугам ажиллаж, талбай дээрх үлдэгдэл 3948 тонн түлш байна. Тээврийн 22 компани 240 орчим автомашинаар түгээж, энэ сарын 4-ний байдлаар 2031 тонн түлшийг борлуулалтын 250 цэгт хүргэжээ. Нэг цэгт дунджаар 8 тонн түлш очиж байгаа гэсэн үг. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, "Тавантолгой түлш" компанийн 57 саравч, нийт 127 агуулахад 72 мянган тонн түлш нөөцөлсөн. Аравдугаар сарын 5-ны байдлаар сайжруулсан түлшний борлуулалтын 300 цэг ажиллаж байна.

Сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлттэй холбоотой мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа: “Орон нутгаас иргэд, оюутнууд түр оршин суухаар ирж байгаатай холбоотой угаарын хий мэдрэгч нэмж тараах шаардлага тулгарсан” гэв.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан: “Түр оршин сууж байгаа иргэдэд угаарын хий мэдрэгч тараахад хүндрэлтэй байна. Тухайн дүүрэг, хороонд түр хугацаанд оршин сууж байгаа оюутнууд өөрсдөө угаарын хий мэдрэгчээ авч суурилуулах шаардлагатай. Дүүргийн удирдлагууд хяналт тавина” хэмээв.

Гудамжинд зөвшөөрөлгүй валют арилжаа хийдэг явдлыг таслан зогсооно
Гудамжинд зөвшөөрөлгүй валют арилжаа хийдэг явдлыг таслан зогсооно
 
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.