Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гудамжинд зөвшөөрөлгүй валют арилжаа хийдэг явдлыг таслан зогсооно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Санхүүгийн зохицуулах хороо, “Найман шарга” төв, гадаад валютын арилжаа эрхэлдэг зарим ББСБ гудамжинд зөвшөөрөлгүйгээр валют арилжаа хийдэг явдлыг таслан зогсоохоор хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

Мөнгөн хөрөнгийн бүтцийг нь тодорхойлох, валютын арилжаа эрхлэх нөхцөл, шаардлагын хэрэгжилт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд үүргээ биелүүлж байгаа эсэхийг авч үзэж буй. Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон нэг шалтгаан нь валютын арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааны эрсдэлтэй холбоотой. Түүнчлэн хувийн дансаар дамжуулан арилжаа хийх, санхүүгийн тайланд бүртгэлгүй, зөвшөөрөгдөөгүй мөнгөн хөрөнгөөр арилжаа хийхгүй байх нөхцөлийг бүрдүүлснээр ББСБ-ын санхүүгийн сахилга бат сайжрах, орлого, зардлаа үнэн бодитой тодорхойлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.

СЗХ гадаад валютын арилжаа эрхлэгч ББСБ-уудын үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлагыг тодорхойлсон “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам”-ыг өнгөрсөн 6 дугаар сард баталсан. Ингэснээр тусгай зөвшөөрөлтэй 154 ББСБ төрийн мэдээллийн "ХУР" системээр харилцагчийг таньж мэдэх, иргэд байгууллагуудад НӨАТ-ын баримт олгох зохицуулалт бүрдсэн. Тодруулбал, иргэд валют худалдах, худалдан авах бүрт төлбөрийн и-баримт авах, валютын арилжаа эрхлэгч нь энэ баримтыг заавал өгөх үүрэг хүлээсэн байна.

Ард түмний зах байгуулах санал гаргалаа
Ард түмний зах байгуулах санал гаргалаа
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.