Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ард түмний зах байгуулах санал гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монголын Худалдаачдын холбооны II их хурал "Новотел" зочид буудалд өнөөдөр боллоо. 

Холбооны тэргүүн Н.Пунцагдулам хурлыг нээж, худалдаачдын эрх ашгийг тусгасан 7 шаардлагыг төр, засагт дахин тавьж буйг хэлэв. Энэ нь Монгол Улсад Худалдааны тухай хууль гаргах, Улаанбаатар хотын баруун, зүүн 2 талд "Ард түмний зах" байгуулах, худалдаа эрхлэгчдийг ажиллах нөхцөлөөр хангах зэрэг шаардлага аж. Эдгээрээс төр, засаг өнгөрсөн хугацаанд алийг нь ч хүлээн авч анхаараагүй гэж үзэж буйгаа илэрхийллээ. 

Монголын Худалдаачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгонбаяр хэлэхдээ, худалдаа эрхлэгчид төр, засагт шарадлага хүргүүлэхийн сацуу өөрсдөө нэгдэн ажиллах шаардлагатай байгааг онцолж байсан юм. Тэрээр, "Худалдаа эрхлэгч гэхээр биднийг ТҮЦ ажиллуулдаг гэдгээр хүлээн аваад байдаг. Худалдаа эрхлэгч гэдэг ЖДҮ эрхлэгч, гадаад, дотоод худалдаа хийж буй бүх хүн, ААН ордог.  Бидний эрх ашиг нэг" хэмээж байл. 

Коронавирус: Энэтхэгийн нийслэл
Коронавирус: Энэтхэгийн нийслэл "сүнсний хот" болон хувирчээ
 
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.