Онцгой байдлын салбарт ирэх онд хийгдэх ажлууд болон албан хаагчдын хувцас хэрэгсэл, техник хэрэгслийг сайжруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас тодрууллаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Ирэх оны төсөвт онцгой байдлын салбарт 50 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт тавигдаж байгаа. Хүн амын нягтаршилтай холбоотойгоор шинээр нэгж салбар байгуулах, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг байгуулах талаар олон асуудал үүнд яригдаж байна.
Энэ хүрээнд алба хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, тэр ч бүү хэл албан хаагчдын хоол хүнсний нэмэгдлийг шийдэж байгаа. Онцгой байдлын нэг алба хаагчийн өдрийн хоолны зардал 8000 төгрөг байдаг байсан бол 17 мянган төгрөг болгож өсгөж байна. Цаашлаад стандартын хоол хүнсээр хангах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!