М.Нарантуяа-Нара: Б.Батбаатар дарга аа, хэнийгээ илтэд шидэж спонсорлоод, хүч хаяад байгааг чинь мэдэж байгаа шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

УИХ-ын гишүүн, ИЗЗН-ын дэд дарга М.Нарантуяа-Нара саяхан өөрийн цахим хуудастаа ИЗЗН гишүүддээ УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санхүүгийн тайлангаа танилцуулахгүй байна гэх асуудлаар лайв хийж, намын даргаасаа мэдээлэл шаардсан билээ. Тэгвэл түүний хариуд ИЗЗН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар өөрийн байр сууриа илэрхийлэхдээ гадаадад богино хугацаанд яваад ирсэн. Угтаа юу болсон асуудлыг сайн мэдэхгүй ч намын санхүүгийн тайлан мэдээлэл нууц байх ёстой бөгөөд хэн дуртай нь утсаар яриад юм уу, мессэж бичээд авчихдаг зүйл биш хэмээн мэдэгдээд буй юм.

Харин УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дэд дарга М.Нарантуяа-Нара хариу мэдэгдэхдээ "Намын гишүүд ч иргэд ч хэн ч тэнэг биш шүү. Одоо намайг л дэд даргаасаа хасчихвал хувь хүний нам болоход хуруу дутуу байх шүү. Намын гишүүд чинь хэнийг ч онцолдоггүй гэчхээд хэнийгээ илтэд шидээд спонсорлоод хүч хаяад байгааг чинь мэдэж байгаа шүү даргаа!

Бас гадаадад яваад мэдсэнгүй гэж худал мэлзэж яах вэ. Онлайнаар намын групп чатад хэн санхүү тайлан нэхэж байгааг харчхаад сийнддэг намын даргатай.

Бас санхүү тайлангаа намын гишүүддээ тайлагнахыг тэдэнтэй зууралдах зав алга гэж хэлж байж “Ард Түмний Нам” байна гээд байгааг чинь үзсэн, үзэж буй хүмүүс логик зөрчлийг олоод харах ухаантай гэж бодном. Хэлсэн үгийг чинь санхүү тайлангийн аудит дүгнэлттэй харьцуулаад тавина цаг нь болохоор" гэжээ.

Л.Энх-Амгалан: Би хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. НДС-г хэн дампуурах хэмжээнд хүргэснийг тогтоолгоно
Л.Энх-Амгалан: Би хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. НДС-г хэн дампуурах хэмжээнд хүргэснийг тогтоолгоно
 
Багшийн туслахаар бэлтгэгдэж буй 32 хүнийг ажлын байранд дадлагажих сургалтад хамруулж эхэлжээ
Багшийн туслахаар бэлтгэгдэж буй 32 хүнийг ажлын байранд дадлагажих сургалтад хамруулж эхэлжээ
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!