Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Ганибал: ШИНЭ нам АН-тай нэг үзэл баримтлалтай учраас сонгуульд нэгдэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

Ирэх аравдугаар сард болох НИТХ-ын сонгуульд АН ШИНЭ намтай нэгдэж оролцох санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурсан. Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Монгол Улсад ардчилсан тогтолцоо үүсэж хөгжөөд 34 жил болсон. Энэ удаагийн сонгуульд Ардчислан нам аймаг, дүүрэг, сум нийт 8100 нэр дэвшигч өрсөлдөхөөр бэлэн болж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ажил өрнөж байна. Энэ удаагийн сонгуульд АН ШИНЭ намтай хамтарч оролцохоор болсныг баталгаажууллаа. Ардчилсан нам орон нутаг болон өөрсдийн онцлогт тулгуурласан мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцож байна. Мөн УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр Засгийн газарт хамтран орж байна. Энэ тухайд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 86 хувь нь Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр багтсан. Үүнтэй уялдуулж орон нутаг бүрт мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр танилцуулж байна. Мөн Ардчилсан нам ШИНЭ намынхантай хамтарч орон нутгийн сонгуульд оролцохоор болсныг баталгаажууллаа. Шинэ намын хувьд ардчиллын үнэт зүйл, хүний эрхийн асуудал, иргэнийг хамгаалах олон асуудалд Ардчилсан намтай нэг үзэл баримтлалтай учраас энэ удаагийн сонгуульд нэгдэж оролцож байгааг та бүхэн ойлгож болно" гэлээ.

ШЕЗ-ийн ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хороо эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа
ШЕЗ-ийн ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хороо эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.