Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн байцаах алба хамтран улсын хэмжээнд зохион байгуулах "Хянамгай байя" аяны хүрээнд хийгдэх ажил, тодорхой төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагад энэ оны байдлаар нийтдээ 24811 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс залилах гэмт хэрэг 7063 буюу нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 28.5 хувийг эзэлж байна. Залилах 7063 гэмт хэргийн 4095 нь цахим орчинд үйлдэгджээ. Энэ гэмт хэргийн улмаас иргэн, ААН байгууллагууд 2024 оны байдлаар нийтдээ 209 тэрбумын хохирол хүлээсэн байна. Залилах гэмт хэрэгт 30-34 насныхан хамгийн ихээр өртжээ.