Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Айлчлалын үеэр хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн “NO war” хөдөлгөөний залуусыг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.09.04/ дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн хамгаалалтыг авч ажилласан. Энэ үеэр хамгаалалтын бүс рүү нэвтэрч болохгүй гэдгийг сануулж удаа дараа шаардлага тавьж, хуулийн заалтыг хэлж сануулсан байтал шаардлага биелүүлээгүй гэх асуудал шалгагдаж байна" гэв.

Тодруулбал, "NO war" хөдөлгөөний залуучууд тогтоосон бүс буюу төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеийн хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн байна. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйл "Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих, мөн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн үйлдэлд 15.2 дугаар зүйл Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах гэсэн хуулийн хүрээнд шалгаж байгаа аж.

Хөдөө аж ахуйн салбар 31,4 хувиар агшиж эдийн засгийн өсөлтийг 1,3 нэгж хувиар буурууллаа
Хөдөө аж ахуйн салбар 31,4 хувиар агшиж эдийн засгийн өсөлтийг 1,3 нэгж хувиар буурууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд