Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсын баг долоон мэргэжлээр оролцоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Энэ сарын 10-15-ны хооронд Бүгд Найрамдах Франц Улсын Лион хотноо болох Дэлхийн ур чадварын уралдаанд оролцох Монгол Улсын багт Боловсролын сайд П.Наранбаяр амжилт хүсэж, төрийн далбааг гардуулав. Мэргэжлийн боловсролын салбарын Олимп хэмээгддэг тус уралдаан хоёр жил тутамд зохион байгуулагддаг. Энэ удаагийн уралдаанд 70 орчим улсын 1500 гаруй оролцогч 59 мэргэжлийн ур чадвараар өрсөлдөнө. Харин Монгол Улсаас долоон тамирчин экспертүүдийн хамт оролцож, ур чадвараа сорих юм.

Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 2014 онд гишүүнээр элссэн. Түүнээс хойш тус уралдаанд манай улсын баг тасралтгүй оролцож, гагнуураар хоёр, барилгын өрөг угсралтаар нэг удаа тусгай байр эзэлсэн амжилт үзүүлж байв.

Дэлхийн ур чадварын 47 дахь уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох багийн хамт олон та бүхэнд амжилт хүсье.

ФОТО: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Төв талбайд угтан авлаа
ФОТО: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Төв талбайд угтан авлаа
 
Автобусаар зорчигчдын тоо өмнөх оны үеэс 13 хувиар өсжээ
Автобусаар зорчигчдын тоо өмнөх оны үеэс 13 хувиар өсжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!