Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Таван богд Тоёота” ХХК бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан зөрчлийг арилгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

ТЦА-ны баруун талд байрлах “Таван богд” группийн охин компани болох “Таван богд Тоёота” нь бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан зөрчлийг арилгууллаа.

Энэ талаар НЗДТГ-ын ХМОНХХ-ээс "Энэ сарын 19-ний 20:30 цагт ГУББГ-т Сэлбэ голын орчмын борооны ус зайлуулах шугамаас бохир үнэртэж байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Тус мэдээллийн дагуу холбогдох албаны шалгалт хийхэд “Таван богд Тоёота” ХХК-ийн бохирын худаг дүүрч, бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахаж байжээ. Өнөөдөр нийслэлийн Хяналт шалгалтын газрын холбогдох мэргэжилтнүүд тухайн байршилд ажиллаж зөрчлийг арилгуулан, холболтыг салгалаа" гэх мэдээллийг өглөө.

VISUAL TOIM: Нийтийн тээврээр өдөрт зорчих иргэдийн тоо 50-100-аар НЭМЭГДЖЭЭ
VISUAL TOIM: Нийтийн тээврээр өдөрт зорчих иргэдийн тоо 50-100-аар НЭМЭГДЖЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.