Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: Нийтийн тээврээр өдөрт зорчих иргэдийн тоо 50-100-аар НЭМЭГДЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 1 секунд

Хүн амын талаас илүү хувь нь суурьшин буй нийслэл Улаанбаатар хотын иргэдийн гол унаа бол автобус. Энэ утгаараа жилийн дөрвөн улиралд нийтийн тээвэрт явж буй автобусны чанар, хүртээмж, цахим шилжилтийн асуудал ихээр хөндөгддөг. Тэгвэл энэ чиглэлд нийтийн тээврийн салбарт ямар өөрчлөлтүүд гарсан талаар зарим тоон мэдээллийг харъя.

-Нийтийн тээврийн автобусны нийлүүлэлт НЭМЭГДЭВ-

Нийтийн тээврийн хүртээмжийн асуудлыг хөндөхийн тулд нийлүүлэлт, худалдан авалтын асуудлыг хөндөх нь зүй. Харин тоон мэдээллээс харахад, автобусны нийлүүлэлт харьцангуй нэмэгджээ. Тодруулбал, 2022 он 2023 оны эхний хагас жилийн байдлаар 224 автобус орж ирж байсан бол 2023 оны сүүлийн хагас жил болон 2024 оны эхний хагас жилийн байдлаар 600 автобус оруулж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, 2023-2024 онд их багтаажийн 600, дунд багтаамжийн 50 автобус оруулж иржээ.

-Нийтийн тээврээр өдөрт зорчих иргэдийн тоо 50-100-аар НЭМЭГДЖЭЭ-

Нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор түүнийг дагаад нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2022 онд өдөрт дунджаар 450-500 хүн нийтийн тээврээр зорчдог байсан бол 2024 онд дунджаар 550-600 хүн зорчиж байна.

-Ажил эхлэх болон тарах цагаар ОРГИЛ АЧААЛАЛ-д хүрдэг-

Нийслэлчүүдийн хувьд нийтийн тээврээр тогтмол зорчдог. Үүнээс шалтгаалж оргил ачааллын цаг ч бий болсон. Тодруулбал, өглөө, оройдоо буюу ажил эхлэх болон тарах цагаар нийтийн тээврийн ачаалал оргилдоо хүрдэг байна. Цагийн хувьд, өглөө 07:00-09:00 цаг байдаг бол оройн оргил ачааллын цаг нь 17:00–19:00 цаг юм.

-1000-1100 нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилж байна-

Тун удахгүй боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхэлж, нийтийн тээврийн салбарын ачаалал эрс нэмэгдэнэ. Үүний гол бэлтгэл бол хөдөлгөөнд оролцож буй нийтийн тээврийн автобуснуудын тоо юм. Тэгвэл 2022-2023 онд өдөрт 950-980 тээврийн хэрэгсэд үйлчилгээнд явж байсан ба 2024 онд 1000-1100 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.

-МОБАЙЛ ЦЭНЭГЛЭЛТИЙГ иргэдийн түгээмэл ашиглах болсон аппликейшнүүдэд нэвтрүүлэв-

Цахим шилжилт бол энэ салбарт зайлшгүй шаардагдаж буй зүйл юм. Үүний эхлэл болгож иргэдийг автобусанд зорчиход шаардагдах смарт картаа гар утаснаасаа цахимаар цэнэглэх боломжийг үе шаттай нэвтрүүлж буй. Тодруулбал, мобайл цэнэглэлтийн үйлчилгээг хэд хэдэн байгууллагуудтай хамтран нэвтрүүлсээр байна. Тухайлбал, 2020 оны 11 сард HiPay-тэй хамтран нэвтрүүлсэн бол 2022 онд Тапатрип, Токи аппликейшнээр цэнэглэх үйлчилгээг, 2023 онд Голомт банкны Social Pay аппликейшны хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Эдгээр нь иргэдийн хувьд түгээмэл хэрэглэгдэх болсон аппликейшнүүд билээ.

-Мобайл цэнэглэлтийн гүйцэтгэл 2021 оноос 170 хувиар өсжээ-

Ийнхүү иргэдийн түгээмэл хэрэглэх болсон аппликейшнүүдэд мобайл цэнэглэлтийг нэвтрүүлснээр смарт картаа илүү богино хугацаанд цэнэглэх боломжтой болсон юм. Энэ утгаараа нийт 2023 оны эцсийн байдлаар нийт цэнэглэлтэд мобайл цэнэглэлтийн эзлэх хувь 26 хувь болж өссөн үзүүлэлттэй байна. Мобайл цэнэглэлтийн гүйцэтгэл 2021 оноос 170 хувиар, 2022 оноос 49 хувиар тус тус өсөж, улмаар 2023 онд эрс нэмэгдсэн байгаа юм.

“МҮОХ гэж хэдэн дарга нарыг гэр бүлтэй нь гадагш явуулдаг л байгууллага болчихсон юм байна лээ“
“МҮОХ гэж хэдэн дарга нарыг гэр бүлтэй нь гадагш явуулдаг л байгууллага болчихсон юм байна лээ“
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.