Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа хоёр иргэний нэг нь “Таванбогд“ группийн захирал Ц.Баатарсайханы хүү байж болзошгүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 27 секунд

“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Т, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай С нар бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан асуудал олон нийтийн төвд байна. Учир нь иргэдийн зүгээс мөнгө, танил талаа ашиглаж, хэргээс мултрах вий гэсэн болгоомжлол байгаа юм.

Мөн уг хэрэгт хоёр иргэнийг нэмж эрэн сурвалжилж байгаа билээ. Энэ талаар ЦЕГ-аас өнөөдөр өгсөн мэдээлэлдээ "Энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Хүүхдийн 100 орчимд бусдад зодуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу харьяа цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан ажиллаж байна. Шалгалтын явцад 28 настай Т, 29 настай С нар нь иргэн С-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдон, шалгагдаж байна. Олон нийтийн сүлжээнд улстөрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байсан гэх мэдээлэл явж байна. Үүнийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхэд журмын дагуу цагдаагийн байгууллагаас тест тавьж ажилласан. Шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Шалгалтын явцад бүх зүйл тодорхой болно.

Мөн уг хэрэгт дээрх хоёр иргэнээс гадна хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа. Хохирогчийн биеийн байдал сайнгүй байна. Камерын бичлэг байгаа бол нотлох баримтын хэмжээнд хурааж аваад мөрдөн шалгах ажиллагаа хийгдэнэ" гэсэн байдаг.

Тэгвэл энэ сурвалжлагдаж байгаа хоёр иргэний нэг нь “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү байж болзошгүй байна. Тэрбээр гадаад руу хил гарсан бөгөөд эргээд удахгүй ирнэ гэх мэдээллийг өгсөн хэмээн эх сурвалж мэдээлж байна.

Харин Зодооны хохирогч гэгдэж буй Д.С нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэд дарга асан Хурандаа С.Дашзэвэгийн хүү ажээ.

П.Ганболд: Манай компани “Буянт-Ухаа“ олон улсын нисэх буудалд бууж, хөөрөх нислэгүүдэд газрын тусгай үйлчилгээг бие даан үзүүлж эхэллээ
П.Ганболд: Манай компани “Буянт-Ухаа“ олон улсын нисэх буудалд бууж, хөөрөх нислэгүүдэд газрын тусгай үйлчилгээг бие даан үзүүлж эхэллээ
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.