Хохирогч залуугийн ААВ: Миний хүү Таванбогдын Баатарсайханы хүү Б.Амарсайханы өдөөр турхирсан бүлэг залууст зодуулсан нь ҮНЭН

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 54 секунд

"Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан зодооны хэрэгт дахин холбогдсон талаарх мэдээллүүд гараад байсан. Тодруулбал, энэ сарын 15-ны 05:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодолдож байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Зодоонд 3-4 хүн оролцсон бөгөөд тэдний нэг нь Б.Амарсайхан байсан гэх мэдээлэл цацагдсан юм.

Харин цагдаагийн байгууллагаас "Хэргийг шалгаж буй. Хэрэг гарсан газар Б.Амарсайхан байсан. Гэхдээ зодоонд оролцсон эсэхийг шалгаж тогтооно" гэж байсан.

Тэгвэл уг хэргийн хохирогч залуугийн аав "Хүүхдүүдээ хамгаалаарай. Миний хүү 2026-02-14 нд Таванбогдын Баатарсайханы хүү Амарсайханы өдөөн турхирсан бүлэг залуусд зодуулсан нь үнэн. Хүлээцтэй хараад байсан чинь хохироод өнгөрөх янзтай шүү" гэжээ.

Б.Амарсайхан нь өнгөрсөн оны долоодугаар сард мөн л Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100-д байрлах "Канте" шөнийн цэнгээний газрын гадна УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл” группийг үүсгэн байгуулагч Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нартай нийлж, бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан.

Уг хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдэхдээ Б.Амарсайханы зорчих эрхийг найман сарын хугацаагаар хязгаарлах шийтгэл ногдуулсан. Шүүхээс түүний зорчих эрхийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан ч тэрбээр энэ удаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зодооны хэрэгт холбогджээ.

Хууль бусаар ан хийх зорилготой 4 иргэнийг хилчид илрүүлжээ
Хууль бусаар ан хийх зорилготой 4 иргэнийг хилчид илрүүлжээ
 
Энэ сарын 28 буюу бямба гараг АЖЛЫН ӨДӨР
Энэ сарын 28 буюу бямба гараг АЖЛЫН ӨДӨР
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!