Прокурорын байгууллага энэ сарын 5-9-ний өдрийн хооронд хэрэг бүртгэлтийн 38840, мөрдөн байцаалтын 2277 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 329 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 105 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тухайлбал,
Нийслэлийн прокурорын газраас дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.М нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй нэр бүхий иргэдийг ажилд томилж, ажил үүрэг гүйцэтгээгүй байхад цалинг бэлнээр олгож, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.