Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нээлттэй тендер зарлахгүйгээр гадаадын компанитай гэрээ байгуулж, хохирол учруулсан МЭЕГ-ын албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлэв

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Прокурорын байгууллага энэ сарын 12-16-ны хооронд хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 39191, мөрдөн байцаалтын 2281 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 215 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 217 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Мал эмнэлгийн ерөнхий газрын албан тушаалтан Д.Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр гадаад улсад бүртгэлтэй компанитай гэрээ байгуулж, их хэмжээний хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хохиролд нөхөн төлүүлэхээр хураан авсан 7 ширхэг орон сууцын хамт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Г.Дамдинням: Төсвийн зарлагын дэд хорооны даргыг эвслийн засгийн газарт ороогүй бусад намуудын төлөөллөөс сонгох нь зүйтэй
Г.Дамдинням: Төсвийн зарлагын дэд хорооны даргыг эвслийн засгийн газарт ороогүй бусад намуудын төлөөллөөс сонгох нь зүйтэй
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.