Асаргааны тэтгэмжийг олгох ёсгүй иргэдэд олгож, бусдад давуу байдал олгосон мэргэжилтэн Б-д яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 34 секунд

Прокурорын байгууллага энэ сарын 09-13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44178, мөрдөн байцаалтын 3381 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 390 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тухайлбал,

Архангай аймгийн прокурорын газраас сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийгмийн халамжийн сангаас болон асаргааны тэтгэмжийг олгох ёсгүй иргэдэд олгож, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

БНХАУ-ын иргэн түүх, соёлын дурсгалт 43 ширхэг эд зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
БНХАУ-ын иргэн түүх, соёлын дурсгалт 43 ширхэг эд зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
 
Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!