Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон сууцны норм, стандартад хяналт тавих үүргээ биелүүлсний хариуд хахууль авсан “Барилга захиалагч, орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ажилтны хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 29 секунд

Прокурорын байгууллага энэ оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42415, мөрдөн байцаалтын 3612 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 646 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 265 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал,

Төв аймгийн прокурорын газраас аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан Д.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж байсан "И", “Г” ХХК-иудын барилгын захиалагч, орон сууцны норм, стандартад хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, зах зээлийн бодит үнэлгээнээс илүү үнээр албаны хэрэгцээнд автомашин худалдан авч бусдад хууль бус давуу байдал бий болгон, орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хуурамч гэрээ байгуулж,  гэрээний төлбөр мөнгийг хувьдаа завшсан бүлэг хэргийг шүүхэд шилжүүлэв
Хуурамч гэрээ байгуулж, гэрээний төлбөр мөнгийг хувьдаа завшсан бүлэг хэргийг шүүхэд шилжүүлэв
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.