Төрийн өмчийн их сургуулиудад сургалтын 20 хувь орчмыг англи хэлээр оруулахыг зорьж ажиллаж буй талаар Боловсролын яамнаас мэдээлсэн. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Их, дээд сургуулиудын сургалтын 20 орчим хувьд нь англи хэлээр лекц ордог системийг нэвтрүүлэхээр яригдаж байна. Ингэснээр монголын их, дээд сургуулиуд олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж чадна гэж харж байна. Өнөөдөр Монгол Улс тусгаар тогтносон улс. Гал голомтоо сахиж буй улсын хувьд гадаад улс орнуудад байгаа бүх монголчуудынхаа өмнө үүрэг хүлээж байгаа. Энэ утгаараа ч гэсэн 20 орчимд хувьд нь англи хэлээр боловсрол олгох нь оюутнууд, багш нараа чадавхжуулах боломжийг бий болгоно.
Энэ бүх шинэчлэлүүд зэрэгцээд явна. Сэтгэл татам дээд боловсролын байгууллага бий болно. Сэтгэл татам хөтөлбөртэй болно. Олон улсын хэмжээнд Монгол Улсыг зорьж ирдэг их, дээд боловсролын байгууллагуудтай болно. Үүний тулд тогтмол зардлынх нь тодорхой хэсгийг нь төрөөс даадаг болъё. Элсэлтээс үл хамаарсан бодлого руу оръё гэж байгаа" гэв.