Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Алтангэрэл: Сайд болсноос хойш “Дарга болъё“ гэсэн олон хүсэлт найз нөхөд, улстөрийн намаас ирж байна. Энийгээ больё

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

ЦЕГ-ын дэд даргаар Цагдаагийн хурандаа Н.Мөнхзулыг томилсон билээ. Тэгвэл ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл төрийн албаны томилгоотой холбоотой асуудлаар ийн хэллээ. Тэрбээр,

"Одоо хэдүүлээ шударга ярьцгаая. Сайдын албыг авснаас хойш "Дарга болъё, Даргаар тавиулъя" гэсэн маш олон хүсэлт найз нөхөд, хамтран зүтгэгчид, улстөрийн намаас ирж байна. Хэдүүлээ энэ байдлаа больё.

Монгол төрийн албанд зүтгэж, өөрийгөө боловсруулсан хүн нь албан тушаалд томилогдох жишиг Монголын улстөрд 30 жил үгүйлэгдлээ. Үүнийг эхлүүлэх цаг нь болсон. Жишээ болгоод, ЦЕГ-ын дэд даргаар хурандаа Н.Мөнхзулыг томилсон. Тэр хүний эрхийн чиглэлээр 20 гаруй жил хичээл заасан. "Албан тушаалтанд хэрхэн хариуцлага тооцох вэ" гэх сэдвээр докторын зэрэг хамгаалсан, цагдаагийн албанд 20 гаруй жил зүтгэсэн эмэгтэй.

Яг ийм хандлагаас өөрчлөлт эхэлнэ" гэв.

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн манай улсад хийх айлчлал ЦУЦЛАГДЖЭЭ
Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн манай улсад хийх айлчлал ЦУЦЛАГДЖЭЭ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.