Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэмт хэрэг үйлдэж олсон 280-500 мянган төгрөгийг хураан авсан албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэв

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 49 секунд

Прокурорын байгууллага долоодугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 38.501, мөрдөн байцаалтын 2469 хэрэгт хяналт тавьж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 397 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 177 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж олсон 500.000 төгрөгийг улсын орлого болгохоор хураан авсан нийтийн албан тушаалтан Л.Б, Э.О нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Гэмт хэрэг үйлдэж олсон 280.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан нийтийн албан тушаалтан У.Д-д холбогдох Монгол Улсын хилээр зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журамд заасан шаардлага хангаагүй зөрчлийг таслан зогсоох албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд иргэн Ц.Т-ээс хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

БНХАУ-д зорчихдоо SocialPay аппликэйшний QR кодоор гүйлгээ хийх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
БНХАУ-д зорчихдоо SocialPay аппликэйшний QR кодоор гүйлгээ хийх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.