Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хүний эрхийн асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга болон Хүний эрхийн дэд хорооны гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлаар хуралдах санал гаргасныг Улсын Их Хурлын дарга дэмжсэнээр 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан.

Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар уг асуудлаар Хүний эрхийн дэд хорооны зарим гишүүдтэй уулзаж, хөндөгдсөн асуудлуудын талаар санал солилцохын зэрэгцээ Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад өгсөн үүрэг, чиглэлүүдийн талаар ярилцжээ.

Мөн Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооноос цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөний талаар ярилцсан бөгөөд уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хүний эрх, эрх чөлөөний асуудалд онцгойлон анхаарч ирснээ тэмдэглээд тус дэд хорооноос гарах бодлого, шийдвэрийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

OUTLAW хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ: Ирэх есдүгээр сард 20 жилийн ойн тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа
OUTLAW хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ: Ирэх есдүгээр сард 20 жилийн ойн тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа
 
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.