Кино найруулагч Ц.Дэнсмаа олон улсын “Golden Femi Film Festival”-аас “Эмэгтэй найруулагчийн онцгой амжилт” шагнал хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 9 секунд

Бүгд Найрамдах Болгар Улсын Дэд Ерөнхийлөгч И.Йотовагийн ивээл дор зохион байгуулагдсан “Golden Femi Film Festival” олон улсын кино фестивалиас Монголын кино найруулагч Цэвэлмаагийн Дэнсмаа “Диваажин театр” уран сайхны киногоороо оролцож “Эмэгтэй найруулагчийн онцгой амжилт” шагналын эзэн боллоо.

Уг фестивал нь гуравдахь удаагаа “Эв нэгдэл” сэдэв дор зохион байгуулагдаж, 130 орны кино уран бүтээлчид 5000 гаруй бүтээлээ ирүүлснээс эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хангах, гэр бүлийн хүчирхийлэлэлтэй тэмцэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын тэмцэл, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудлуудыг хөндсөн бүтээлүүд уралдаж Болгар, Аргентина, Монгол, Кипр, Морокко улсын уран бүтээлчид шагнал хүртжээ.

Кино найруулагч Ц. Дэнсмаа шагнал гардуулах ёслолд өөрийн биеэр оролцож амжаагүй учир фестивалийн зохион байгуулагчдын урилгаар, уран бүтээлчийн зөвшөөрөлтэйгээр шагналыг Монгол Улсаас Болгар Улсад суугаа Элчин сайд Л.Саянаа төлөөлөн хүлээн авчээ. Энэ үеэр фестивальд шагнал хүртсэн уран бүтээлчдийн нэрэмжит “Ойн хүрээлэн”-г Болгар улсын Банкя хотод байгуулсан бөгөөд тус хүрээлэнд Монгол улсын Элчин сайдын яамны хамт олон Монголын нэрэмжит модыг тарьжээ.

Кино найруулагч Ц. Дэнсмаагийн “Диваажин театр” бүрэн хэмжээний кино нь үхэл, мөнх бус зуурдын ертөнцөд гацсан, аав охидын хүсэл мөрөөдөл, хайр, зөн совин, сүсэг бишрэлийг өгүүлж, зуурдын ертөнцөөс хэрхэн чөлөөлөгдөж байгааг харуулжээ. “Диваажин театр” кино нь түүний 3 дахь бие даасан бүтээл бөгөөд тэрээр 2016 онд “Зам”, 2018 онд “Аргал” богино хэмжээний кинонуудыг хийж үзэгчдийн хүртээл болгоод байгаа юм.

Түүний анхны уран бүтээл “Зам” богино хэмжээний кино нь олон улсын кино наадмуудаас дараах шагналыг хүртсэн. 2016 онд “Киотогийн олон улсын оюутны 19 дэх удаагийн кино наадам”-аас шилдэг бүтээлийн шагнал, 2017 онд Алтан хальс олон улсын Индепенденд кино наадмаас шүүгчийн нэрэмжит “Jure Special Mention”-ын нэрэмжилт шагнал,. мөн түүний хоёр дахь уран бүтээл “Аргал” кино нь “Алтан хальс -2019” олон улсын “Индепенденд кино наадам”-аас Уралдаант хэсэгт шалгарсан мөн Олон улсын “Sharm El sheikh Asian Film Festival -д шалгарч Монгол улсаа төлөөөлөн “Official selection” буюу уралдаан хэсэгт оролцох урилгаар шагнуулсан юм. Түүнчлэн 2019 онд Японы Токио хотноо зохион байгуулагдсан “Цүрүкава” богино хэмжээний кино наадмаас “Тусгай” байрын шагнал хүртэж байв.

Д.Бямбажав: “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын эхний өдөр цам харайж, лам нар ном хаялцана
Д.Бямбажав: “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын эхний өдөр цам харайж, лам нар ном хаялцана
 
ПАРИС-2024: ОУХМ Б.Эрдэнэбаяр Жүдо бөхийн -73 кг-ийн жинд эхний ялалтаа байгуулж, шөвгийн 16-д шалгарлаа
ПАРИС-2024: ОУХМ Б.Эрдэнэбаяр Жүдо бөхийн -73 кг-ийн жинд эхний ялалтаа байгуулж, шөвгийн 16-д шалгарлаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц