Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Бямбажав: “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын эхний өдөр цам харайж, лам нар ном хаялцана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Ирэх сарын 3,4-ний өдрүүдэд болох “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын талаар өнөөдөр /2024.07.29/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Д.Бямбажав “НЗДТГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран "Хүрээ цам-Даншиг наадам"-ыг зохион байгуулаад 10 жилийн ой тохиож байна. Анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг таван настай байхад нь монголын бурхан шашны тэргүүнээр залж Ширээт цагаан нуурт даншиг наадмыг зохион байгуулж байжээ. Үүнээс улбаатай даншиг наадам нэртэйгээр зохион байгуулаад 10 жил болж байна. Наадмын үеэр Очирваань болон Чингис хааны сан тавьдаг. Очирваань нь бие даасан бурхан учраас тусгайлан монголчууд ихээр хуран цугласан үед тахидаг.

Дотоод цам долоодугаар сарын 30-нд эхэлнэ. Наймдугаар сарын 3-нд цам харайна. Энэ үеэр бурхан шашны дацан, хийдийн лам нар ном хаялцана” гэлээ.

О.АНУЖИН

Сэлбэ дэд төвийн төслийн хүрээнд гэрээ байгуулсан 885 иргэний нөхөх олговрын мөнгийг шилжүүлээд байна
Сэлбэ дэд төвийн төслийн хүрээнд гэрээ байгуулсан 885 иргэний нөхөх олговрын мөнгийг шилжүүлээд байна
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.