Өмнөх парламетын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан Боловсролын Багц хуулийн хүрээнд Англи хэлийг ЕБС-ийн гуравдугаар ангиас эхэлж заах агуулгыг Боловсролын Ерөнхий хуульд тусгаад буй билээ. Тэгвэл энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.
Тэрбээр "Бага сургуулиас Англи хэлийг заах нь төрийн бодлого мөн. Боловсролын Ерөнхий хуульд гуравдугаар ангиас эхэлж Англи хэл заах заалт ороогүй ч хугацааг нь урагшлуулах агуулга бол туссан. Харин хоёр дахь хэлийг үндсэн гадаад хэл байна гэдгийг тод тусгасан байдаг. Гэхдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөр төдийгүй 100 хоногт хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Англи хэлийг гуравдугаар ангиас нь эхэлж заах ажлыг эхлүүлнэ гэчихсэн. Тиймээс энэ ажил хэрэгжинэ.Эхний ээлжид бид 50 сургуулийг сонгож аваад шууд туршина. Нэг жил туршсаны дараа орон даяар нэвтрүүлэх юм. Тиймээс гуравдугаар ангиас Англи хэл заах зорилт бол шинэ хичээлийн жилээс ажил хэрэг болно" гэв.