Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын яамнаас Шинжлэх ухааны бодлогын чиг үүргийг нь салгаж, ЭЗХЯ-ны харьяанд шилжүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан зарим яамны нэр, чиг үүрэгт дагаад өөрчлөлт орсон билээ. Тодруулбал, БШУЯ-наас Шинжлэх ухааны бодлогын чиг үүргийг нь салгаж Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөрийн хариуцаж буй ЭЗХЯ-ны харьяалалд шилжүүлсэн аж.

Ингэснээр, Монгол Улсын Боловсролын Яам цаашид зөвхөн боловсролын салбарын чиг үүрэгийг хариуцан бодлого гаргаж ажиллахаар болж байна.

Дашрамд сануулахад, Хамтарсан Засгийн газар байгуулагдахдаа хуучин байсан яамнуудын тоог хэвээр үлдээсэн буюу Ерөнхий сайдаас гадна 22 сайд, 16 яамтай байхаар тогтосон билээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын зардалд 3.7 тэрбум төгрөгийг зарцуулна
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын зардалд 3.7 тэрбум төгрөгийг зарцуулна
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.