Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан маргааш буюу 2024.07.24-ний 10:00 цагт хуралдана.
Хуралдаанаар:
- Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн батлах тухай
- Нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай
- Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
- Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай
- Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.